Доорхи зүйлийг анхааран:

1) Сонгодог эдийн засгийн сурах бичгүүдэд үйлчилгээ ба бараа бүтээгдэхүүний хэрэглэгээ болон үйлдвэрлэл нэмэгдсэнээр эдийн засгийн өсөлт тодорхойлогдоно гэжээ.

2) Хүн амын хүн бүрийн хэрэглэгээнд зориулсан үйлдвэрлэл өссөн үед л эдийн засгийн өсөлт бий болно (нэмэгдэнэ).

3) Биеийн хүчний нөөцийг шаарддаг мөн хаягдал бий болгодог хөдөө аж ахуй, олборлох ба боловсруулах үйлдвэрлэл, үйлчилгээний салбар бүхэлдээ эдийн засгийн томоохон хөгжлийг бий болгоно.

4) Эдийн засгийн өсөлтийн гол үзүүлэлт бол дотоодын нийт бүтээгдэхүүн буюу үндэсний нийт бүтэгдэхүүний хэмжээ юм.

5) Эдийн засгийн өсөлт ихэнх нийгмийн болон олон Засгийн газрын үндсэн зорилго байсан бөгөөд одоо ч байгаа болно.

6) Экологи, физикийн тогтоосон зарчимд үндэслэсэн эдийн засгийн өсөлтийн хязгаар бий.

7) Орчин үед бүх салбарыг хамарсан эдийн засгийн үсрэнгүй өсөлт нь экологийн ба эдийн засгийн урт хугацааны таатай байдалд сөрөг нөлөөтөй болох нь ойлгомжтой болж байна.

Иймээс бид өөрсдийн байр суурийг дараах байдлаар томьёолж байна:

1) Эдийн засгийн өсөлт, хүрээлэн буй орчны хамгаалал хоёрын хооронд (Тухайлбал: биологийн олон янз байдлыг хадгалах, усан болон агаар орчны цэвэр ариун байдлыг хангах, агаар мандлын тогтвортой байдлыг хадгалах) ул үндэстэй томоохон зөрчил бий.

2) Эдийн засгийн өсөлт болон хүний хөгжлийн эдийн засагтай хамааралтай экологийн нөхцөл – үйлчлэлийн хооронд (Тухайлбал: ургамлын тоос хүртэлт, биологийн элдэв задрал, уур амьсгалын зохицуулалт) ул үндэстэй томоохон зөрчил бий.

3) Шинжлэх ухаан технологийн хөгжил дэвшил эдийн засаг ба экологийн эерэг сөрөг олон үр дагаврыг авчирсан боловч үүнд дулдуйдан эдийн засгийн өсөлт ба урт хугацааны экологи, эдийн засгийн таатай байдлын хоорондох зөрчил маргааныгшийдвэрлэж болохгүй.

4) Дотоодын нийт бүтээгдэхүүний өсөлтөөр хэмжигддэг эдийн засгийн өсөлт нь зорилготойгоо ялангуяа ихэнх хүн амын амьжиргааны түвшин дээгүүр, өндөр хөгжилтэй баян орнуудад орчин үеийн нөхцөл байдалтай аль хэдийн нийцэхээ больсон нь улам бүр аюултай болж байна.

5) Тогтвортой эдийн засаг нь (өөрөөр хэлбэл, нэг хүнд ноогдох бүтээгдэхүүний үйлдвэрлэл бага хэмжээгээр хэлбэлздэг харьцангуй тогтвортой эдийн засаг) өсөлттэй байгаа эдийн засгийн амьдрах чадвартай хувилбар бөгөөд эдийн засгийн өндөр хөгжилтэй томоохон улс гүрнүүд хэрэглэж болох юм.

6) Урт хугацааны тогтвортой, найдвартай эдийн засагт хүрэхийн тулд цахилгаан эрчим хүчний хангамж тасрах, ган болох үед байгалийн нөөцийн хуримтлалтай холбоотой санамсаргүй байдал үүсэхэд экологи эдийн засгийн хүндрэлээс сэргийлэх зорилгоор бага хэмжээний (масштабтай) эдийн засгийг тогтоон бий болгох шаардлагатай.

7) Тогтвортой эдийн засаг нь эдийн засгийн хөгжлийг үгүйсгэдэггүй бөгөөд өөрөөр хэлбэл, эдийн засгийн секторын харьцангуй давуу хөгжлийг олж авах, янз бүрийн технологийг ашиглах чанартай, тасралтгүй үйл явц юм.

8) Баян чинээлэг улс гүрнүүд бусад улс оронд эдийн засгийн өсөлтөөс тогтвортой эдийн засгийн өсөлтөд шилжихэд дэмжлэг үзүүлэх шаардлагатай байгаа бөгөөд үүнийг нэг хүнд ноогдох хэрэглээний түвшин өндөртэй улс орнуудаас эхлэх нь зүйтэй.

9) Ядуурал ихтэй олон улс оронд хэрэгжүүлэх гол зорилго нь нэг хүн амд ноогдох хэрэглэгээг нэмэгдүүлэх (буюу баялагийг тэгш хувиарлах хувилбар) явдал хэвээр байсаар байна.

Sign the position.

Leave a Reply

Want to join the discussion?
Feel free to contribute!
(No profanity, lewdness, or libel.)

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *